Сэтгүүлчдэд эрх зүйн мэдлэгтэй байх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. "Учир нь зарим сэтгүүлч энэ талын мэдлэг дутмагаас хэн нэгний нэр хүндийг гутаах, гүтгэх зэргээр хэрэгт холбогддог. Иймд сэтгүүлчдэд хуулийн мэдлэг олгохын тулд сургалт зохион байгуулж байна" гэж Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа ярьж байна.
Дээрх сургалтаар сэтгүүлчид Шүүхийн тухай багц хуулийн үзэл баримтлал, хэрэг зөрчилтэй холбоотой мэдээ, сурвалжлага бэлтгэхдээ юунд анхаарах зэрэг олон мэдээллийг олж авч байна.
| Сэтгүүлчдэд эрх зүйн мэдлэг хэрэгтэйг мэргэжилтнүүд хэлж байна | ||
| Үзсэн: 782 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.