Хугацаа нь дууссан 8300 гаруй бэлэн гоймонг мэргэжлийн хяналтынхан иргэдийн мэдээллийн дагуу шалгалт хийж илрүүлжээ. Тодруулбал, “Грийн сити” компанийн импортлодог “Карри рамен”, "Муттон нүүдл сүүп” гэсэн бэлэн гоймонгуудыг буцаан авч, дууссан хугацааг будаг шингэлэгчээр арилган он, сар, өдөр тавигч машинаар хугацааг сунган худалдаалж байжээ. Ингэхдээ мөн хугацаа нь дууссан дүрдэг цайг урамшуулал болгон дагалдуулж байсан гэдгийг НМХГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлж байна.
Уг бэлэн гоймонг гаднаас нь хараад он сар хугацааг өөрчилсөн гэдгийг бараг мэдэх боломжгүй. Тийм ч учраас иргэд хямдарсан, урамшуулал зарласан бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаарах шаардлагатайг холбогдох хүмүүс анхаарууллаа. Энэ хэргийг санаатайгаар үйлдсэн учир нийт 5 сая 700 гаруй төгрөгийн торгууль ногдуулж, хугацаа нь дууссан бэлэн гоймонг худалдаанаас эргэн татуулжээ. Мөн ЦЕГ-ын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт уг хэргийг шалгуулахаар өргөдөл гаргажээ.
| Хугацаа нь дууссан бэлэн гоймон худалдаалж байжээ | ||
| Үзсэн: 991 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.