Хөвсгөл аймгийн харьяат Г.Нямдаваа хүүгийн эмчилгээнд зориулсан “Зүрхний хайлан” хандивын тоглолтыг “Дельта констракшн” компани болон МЗЭ-ийн дэргэдэх “Залуу зохиолчдын нэгдэл” хамтран зохион байгуулахаар болжээ.
Харин залуу зохиолчид уг тоглолттой холбогдуулан эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг шүүмжилж байна. Учир нь, сүүлийн үед урлаг, соёлынхон эрүүл мэндийн салбарын ажлыг хийх болсон хэмээн тэд үзэж байгаа аж. Өөрөөр хэлбэл уран бүтээлчид үргэлж хандивын тоглолтод уригдаж байна. Энэ нь цаашид тэднийг залхаах вий гэсэн болгоомжлол төрж байгаа гэдгийг залуу зохиолчдын эвлэлийн гишүүн н.Нэргүй онцоллоо.
Дашрамд дурьдахад Г.Нямдаваа хүүгийн хагалгаанд зориулсан “Зүрхний хайлан” тоглолт энэ сарын 10-ны 17 цагаас “UB” паласын концертын их танхимд болно.
| "Зүрхний хайлан" хандивын тоглолт болно | ||
| Үзсэн: 1701 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.