
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк, төрийн байгууллагууд үүссэн нөхцөл байдлыг дор бүртээ үнэлж эрчимтэй ажиллах нь зүйтэй хэмээн тэд санал нэгдлээ.
Мөн шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлуудыг шийдвэрлүүлэх чиглэлээр УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болох юм гэж үзэв.
УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж болно гэж үзэв | ||
Үзсэн: 1299 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.