Дархан-Уул аймагт хоногт 675 тн үр тариа тээрэмдэх хүчин чадалтай элеватор, 68.8 мянган тоннын багтаамжтай тариа хадгалах агуулах, 350 ажиллагсадтай 6 гурилын үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрүүд энэ намрын ургацаас 1055 мянган тонн хүнсний улаан буудай хүлээн авсан нь хагас жилийн турш тасралтгүй үйлдвэрлэл явуулахад хүрэлцэх аж. Энэ нь аймгийн хүн амын гурил, гурилан бүтээгдэхүүнд шаардлагатай жилийн хэрэгцээт гурилыг 8,5 дахин их хэмжээгээр хангах юм. Мөн 2014 онд “Дархан гурил тэжээл” ХХК “Элеватор худалдан авах тендер”-т оролцож үр тариа хадгалах 36 мянган тоннын элеваторыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж тус аймгийн ҮХААГ-ын хүнсний үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Тунгалаг ярилаа. Дархан суманд “Улаанбаатар” гурил, “Өег” гурил, “Барилтрейд”, “Өгөөж чанар”, “Өвөр-Усны эх”, “Мянган аянч” зэрэг компаниуд гурилын үйлдвэрлэл эрхэлж байгаагаас “Өег” гурил, “Барилтрейд” ХХК-иуд Турк улсын технологиор техникийн шинэчлэл хийж хүчин чадлаа гурав дахин, лабораторийн тоног төхөөрөмжийнхээ ашиглалтыг хоёр дахин нэмэгдүүлэн ажиллаж байна.
| Дарханы гурилын үйлдвэрүүд 105.5 мянган тонн хүнсний буудай хүлээн авчээ | ||
| Үзсэн: 2660 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.