Шууд Chart

Томуу, томуу төст өвчний мэдээлэл

2014-11-25 13:50:57

2014 оны арваннэгдүгээр сарын 10-16-ны өдрийг хүртэлх хугацаанд Улсын хэмжээнд 159.557 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.305 (6.5%) нь томуу, томуу төст өвчинтэй гэж оношлогджээ. Мөн арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Нийслэлийн дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал 38.4 хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна.  

Харин сургууль, цэцэрлэг зэрэг хүүхдийн байгууллагын ирцийн тандалтыг Нийслэлийн долоон дүүргийн харуулдан тандалтын 34 нэгжид хийхэд 2014 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар хүүхдийн ирц 93.0-98.1 хувьтай гарсан байна.

  Томуу, томуу төст өвчин, Улсын хэмжээнд 

alt 

2014 оны арваннэгдүгээр сараас риновирус, бокавирус, респиратор- синцитиаль вирус, коронавирус, энтеровирус, аденовирус зэрэг иж томуугийн вирус илэрч, томуугийн вирус хараахан илрээгүй байна.

Иймд томуу, томуу төст өвчний түвшин нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох хэмжээнд хүрээгүй байгаа учраас дараах зөвлөмжийг мэргэжлийн байгууллагуудад хүргүүлж байна. Үүнд:

 1. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээс гэрийн идэвхтэй эргэлт, үзлэгийг эрчимжүүлэх арга хэмжээг авах,

 2. Нийслэлийн эрүүл мэндийн нэгдлүүд орны ачааллыг бууруулах чиглэлээр зохицуулалт хийх,

 3. Хүн амд томуу, төст өвчнөөс сэргийлэх талаар мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх зэргийг анхаарч ажиллахыг зөвлөж байна.

alt

Шуурхай удирдлагын төв

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Томуу, томуу төст өвчний мэдээлэл   
Үзсэн: 1270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй