Иргэдийн өмчлөх эрх зөрчигдөхөөс сэргийлж Улсын бүртгэлийн мэдээллийн сан байгуулсан. Гэвч татвар төлөлтөөс үүдэн энэ сан худлаа мэдээллээр дүүрэх болсон байна.
Энэ нь үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сангийн үнэлгээг бууруулахад нөлөөлж байгааг албаныхан хэллээ. Тиймээс “Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлд энэ талаар зохицуулалт хийхээр болсон байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хуульзүйн яамнаас боловсруулан, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн саналыг авч эхлээд байна. Одоо мөрдөж байгаа зургаан бүлэг 30 гаруй зүйлтэй тус хуулийн 40 хувьд нь шинэчлэл хийгдэхээр яригдаж байгаа юм.
Тэгвэл энэ талаар УБЕГ -ын Эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга Н.Туяа ярилаа.
| Эд хөрөнгө өмчлөх эрхийн талаар зохицуулалт хийнэ | ||
| Үзсэн: 909 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.