Шууд Chart

Долларын ханш өсөх хандлагатай байна

2014-11-25 15:02:44

Америк долларын ханш цаашид өсөх хандлагатай байгааг ченжүүд хэлж байна. Өчигдөр оройн Монголбанкны албан ёсны хаалтын ханшаар америк доллар 1887 төгрөг байсан бол өнөөдөр арилжааны банкуудаар 1896 төгрөг, Найман шарга арилжааны төвд 1894 төгрөгөөр зарж байна.

Нэг хэсэг тогтвортой байсан долларын ханш сүүлийн үед өдөр өдрөөр өссөөр байна. Тэгвэл ченжүүдийн хэлж байгаагаар долларын эрэлт их, нийлүүлэлт бага байгаа учир ингэж өсч байгаа. Цаашид ч гэсэн өснө гэж ярилаа. 



Долларын ханш өсөх хандлагатай байна  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй