Хонины ноосон даавууг энэ жилээс дотооддоо үйлдвэрлэж эхэлнэ. Манай улс ноос боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал бага байдгаас дотооддоо жинхэнэ хонины ноосон даавуу үйлдвэрлэдэггүй байсан.
Өнгөрсөн хоёр жилд л гэхэд сурагчийн дүрэмт хувцасны даавууг нь Солонгос улсад хонины ноосоор хийлгэж оруулж ирсэн юм.
Тэгвэл энэ жилээс эхлэн сурагчийн дүрэмт хувцас болон бусад төрлийн даавууг дотооддоо үйлдвэрлэхээр 4-5 үйлдвэр нэхэх машинаа суурилуулаад байна гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн С.Батцэцэг ярилаа. Мөн гэрийн дулаалганы нано даавуу ч үйлдвэрлэж эхэлсэн байна.
| Хонины ноосон даавууг дотооддоо үйлдвэрлэнэ | ||
| Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.