
УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч доктор Д.Өлзийбаатарын туурвин бүтээж, хөтлөн өгүүлсэн “Монголчууд” /цахим түүх/ сонсдог номын нээлт өнөөдөр боллоо.
УИХ-ын дарга З.Энхболд номын нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ, “Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ үед улс үндэстэн бүрийн ялгарах зүйл нь түүх юм. Бид дэлхийн түүхийг удирдаж явсан, Монгол шиг баялаг түүхтэй улс дэлхийд байхгүй. Доктор Д.Өлзийбаатар сүүлийн хэдэн жил түүхийг олон нийтэд таниулах тал дээр ажиллаж байгаа эрдэмтэн. “Монголчууд” хэмээх энэ сонсдог номонд түүхийг байгаагаар нь гаргасан. Энэ сайхан ном Анхдугаар Үндсэн хууль баталсны 90 жилийн ойн өдрөөр нээлтээ хийж буй нь билгэшээлтэй юм.” хэмээсэн.
Гадаад харилцааны яаманд болсон “Монголчууд” /цахим түүх/ номын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.
УИХ-ын дарга номын нээлтэд оролцов | ||
Үзсэн: 1119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.