“Дархан хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд тодотгол хийх зайлшгүй шаардлага гарчээ. Тухайлбал, Дархан хотод шинээр байгуулахаар төлөвлөсөн зургаан хорооллын байр зүйн зургийг хийлгэх юм. Одоогоор 13, 14, 15-р хорооллын байр зүйн зургийг энэ онд хийжээ. Мөн гэр хорооллын инженерийн шугам сүлжээг төлөвлөх ажлын хүрээнд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар Дархан сумын Манхан, Наран толгойн гэр хорооллын 370 гаруй өрхийг төвлөрсөн усан хангамж ариутгах татуургын шугамд холбох зураг төсвийг 49.9 сая төгрөгөөр хийгээд байна. Энэ хэсэгт Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр төвлөрсөн усан хангамж, ариутгах татуургын шугам тавих судалгааны ажил хийсэн бол тус сумын 15-р багийн Мангирт, Хабитат хорооллыг инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох зураг төсвийг өнгөрсөн онд орон нутгийн хөгжлийн сангийн 58 сая төгрөгөөр хийлгэж энэ онд улсын төсвийн 8.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын эхний нэг тэрбум төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж дулааны шугамын угсралтын ажил 65 хувьтай явж байна. Түүнчлэн Хөтөл хорооллын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хангах зорилгоор 1.8 тэрбум төгрөгийн цахилгаан хангамжийн ажлыг “Эрчит цэнэг” ХХК хариуцаж, 60 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна гэж Дархан-Уул аймгаас манай сурвалжлагч Норовсамбуу мэдээллээ.
Орхон аймгийн ИТХ-ын Хороодын төлөөлөл, Дархан-Уул аймагт айлчилж, тус аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны гишүүдтэй уулзлаа. Уулзалтаар хоёр аймгийн ИТХ-ын Хороод өөр өөрийн туршлагаасаа хуваалцаж цаашид хамтарч ажиллах талаар санал солилцсон байна. Дархан-Уул аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр, нийгмийн бодлого хяналтын хорооны ажлын төлөвлөгөөнд тусгасан Төлөөлөгчдийн дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, сайн дураараа цусаа хандивладаг зэрэг олон ажлыг нь Орхон аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид нутагтаа очоод зохион байгуулж болох байна гэж үнэлэв. Мөн аймгийн ИТХ-ын Ажлын алба, Иргэний танхим, хурлын Төлөөлөгч нартайгаа хамтарч багийн ИНХ хийж “Иргэдээ сонсоё” уулзалт зохион байгуулж байгааг шинэлэг ажил гэж сайшааж туршлага болгож хэрэгжүүлнэ гэлээ. Энэ үеэр хоёр аймгийн хурлын хороод нь санамж бичиг боловсруулж хамтарч ажиллахаар тохирлоо.
| Дархан хотыг хөгжүүлэх төлөвлөгөөнд тодотгол хийнэ | ||
| Үзсэн: 1621 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.