Шууд Chart

Гэмт хэргийн хохирлыг хэрхэн бодитой дүгнэх талаар ярилцлаа

2014-11-27 17:04:43

Эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бодитойгоор тогтооход эд хөрөнгийн үнэлгээг үнэн зөв гаргах явдал хууль эрх зүйн чухал ач холбогдолтой байдаг. Мөн хэргийн зүйлчлэл болон хохирол төлүүлэх зэрэг олон асуудалд нөлөөлдөг. Иймд дээрхи байдлыг харгалзан Улсын Ерөнхий прокурорын газраас санаачлан өнөөдөр Эд хөрөнгийн үнэлгээ хийхэд оролцдог эрх бүхий байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэргийг шалгах явцад гарч байгаа зарим бэрхшээл, асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор ярилцлага зохион байгууллаа. Тус ярилцлагад Улсын ерөнхий прокурорын газар болон Улсын дээд шүүх, Цагдаагийн Ерөнхий газар, Тагнуулын Ерөнхий газар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Нийслэлийн Засаг даргын тамгын газар зэрэг байгууллагуудын 30 гаруй төлөөлөл оролцжээ. Байгууллага тус бүр өөр дээр нь гарч байгаа хүндрэлтэй асуудлууд, үнэлгээ хийх асуудлыг хэрхэн зохистойгоор хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж цаашид ямар хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж асуудлыг шийдвэрлэх талаар саналуудаа гаргасан байна. Тиймээс цаашид гарсан саналуудыг нэгтгэж, холбогдох арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.


Гэмт хэргийн хохирлыг хэрхэн бодитой дүгнэх талаар ярилцлаа  
Үзсэн: 1868 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй