Шууд Chart

Хөнгөн үйлдвэрийн боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай

2014-11-28 13:55:51

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын цаашдын  хөгжлийн асуудлыг мэргэжилтнүүд хэлэлцэж байна. Манай улсад 1990 оноос өмнө хөнгөн үйлдвэрийн салбар эрчимтэй хөгжиж ноос ноолуур, арьс ширний томоохон үйлдвэрүүд тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан. Гэвч тэдгээр үйлдвэр хувьд шилжиж, ихэнх нь үүд хаалгаа бариад байгааг мэргэжилтнүүд хэллээ.  Тиймээс арьс шир, ноос ноолуурыг дотооддоо боловсруулж бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засагт үр ашигтай зүйл болно. Энэ ч үүднээс төрөөс хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжиж 300 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргажээ. Үйлдвэрүүд тухайн хөнгөлөлттэй зээлээр техникээ шинэчлэх, түүхий эд авах зэргээр үйл ажиллагаагаа сэргээж байгааг салбарын яамнаас дуулгаж байлаа. Ирэх жилүүдэд ч гэсэн хөнгөлөлттэй зээлийн тусламжийг үзүүлнэ гэж ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дэд дарга С.Рэгзэдмаа хэлж байсан юм. Ганцхан эргэлтийн хөрөнгө, техник тоног төхөөрөмжөө шинэчлээд хөнгөн үйлдвэрийн салбар хөгжихгүй. Боловсон хүчинг бодлогоор бэлдэх шаардлагатай байгааг ШУТИС-ийн Бизнес хүмүүнлэгийн сургуулийн багш н.Оюунтунгалаг хэлж байна.
 


Хөнгөн үйлдвэрийн боловсон хүчнийг бэлдэх шаардлагатай  
Үзсэн: 872 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй