
АНУ-ын Фергюсон хотод өсвөр насны хар арьст хүүг зэвсэггүй байх үед нь буудаж хөнөөсөн цагдаагийн офицер Даррен Уильсон ажлаа өгсөн гэж түүний хуульч мэдэгдлээ. Уильсон нэгэн сонинд ярилцлага өгөх үеэрээ бусад цагдаа нарын амийг эрсдэлд учруулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 9-нд Брауныг буудсан хэрэг гарсан бөгөөд цагаан арьст цагдаа Уильсоныг энэ хэрэгт буруугүй гэж үзсэн нь АНУ даяар хууль хэрэгжүүлэх байгууллага болон хар арьстнуудын харилцааны талаар маргаан өрнөхөд хүргэжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Өсвөр насны хүүг буудсан цагдаа ажлаа өгчээ | ||
Үзсэн: 3321 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.