Шууд Chart

"Хар Баасан Гараг"-ийн онлайн худалдаа 22%-иар өсөв

2014-12-01 13:47:43

НУ-д Талархлын Баярын дараа өдөр буюу "Хар Баасан Гарагт"-т онлайн худалдаа жилийн өмнөхөөс 22%-иар өссөн байна. Тус улсын хөдөлмөрийн зах зээлд өсөлт гарч, түлшний үнэ хямд байсны зэрэгцээ дэлгүүрүүд хямдралтай худалдаа зарласан нь үүнд нөлөөлжээ. ChannelAdvisor Corp-ийн мэдээлснээр энэ жилийн хямдралтай худалдаагаар Ebay-ийн борлуулалт 27%, Amazon.com-ийн борлуулалт 24%-иар тус тус өссөн байна.

Америкийн Жижиглэн Худалдааны Үндэсний Холбооны тооцоолж байгаагаар энэ жил баярын худалдан авалтын улиралд борлуулалт сүүлийн гурван жилийн хамгийн дээд түвшиндээ хүрч магадгүй байгаа ажээ. Өнгөрсөн улиралд Америкчуудын худалдан авалт жилийн дүнгээрээ 2.2%-иар өссөн нь 1.8%-иар өснө гэсэн урьдчилсан таамгаас өндөр дүн болсон юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

"Хар Баасан Гараг"-ийн онлайн худалдаа 22%-иар өсөв  
Үзсэн: 2255 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй