Шууд Chart

“Хамтдаа сэргийлье” өдөрлөг боллоо

2014-12-01 14:46:52

Өнөөдөр дэлхий нийтээр ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр. Өнгөрсөн жил манай улс энэ өдрийг “Халдварыг тэглэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байсан бол энэ жил “Бид хамтдаа сэргийлье” гэсэн уриан дор энэ өдрийг тэмдэглэж  байна. ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл ингэж ярилаа.

Энэ өдрийн хүрээнд дүргүүдэд ДОХ-ын ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх сургалт, өдөрлөг болж байна. Манай улсад Хүний дархлал хомсдлын   вирусын халдвар тээгч 181 хүн албан ёсоор бүртгэгдээд байгаа юм. Тэгвэл эдгээрээс 60 гаруй хувь нь өсвөр насны хүүхэд, залуус байгаа нь анхаарах хэрэгтэй гэдгийг холбогдох хүмүүс хэлж байсан. Бид энэ сэдвээр өнөөдөр оройн тусгал мэдээллийн хөтөлбөрөөр зочинтой дэлгэрэнгүй ярилцах болно.
 


“Хамтдаа сэргийлье” өдөрлөг боллоо  
Үзсэн: 1161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй