Энэ амралтын өдрүүдэд орон байрандаа хуулиар хоргилсон тоглоом тоглуулсан хоёр тохиолдол гарсан байна. Энэ төрлийн хэргийг Эрүүгийн тухай хуулийн 243.1-д заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж заасан байдаг. Энэ төрлийн гэмт хэрэгт сүүлийн үед нөлөө бүхий хүмүүс холбогдож байгааг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Хэргийн газраас казино тоглуулж байсан хэрэгсэл болон гадаад бэлэн мөнгийг хураан авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн Цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн мэдээллээ.
| Мөрийтэй тоглоомын газрыг илрүүлжээ | ||
| Үзсэн: 841 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.