Шууд Chart

Нарийн ширхэгтэй үнсийг бетон зуурмагт ашиглана

2014-12-01 16:16:38

Зөвхөн цахилгаан шүүлтүүрийн нарийн ширхэгтэй үнсийг бетон зуурмагт ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Дэлхий дахинд бетон хийхэд цахилгаан шүүлтүүрийн үнсийг ашигладаг. Манай орны хувьд цахилгаан шүүлтүүрийн үнс гаргадаг ганц газар бол дөрөвдүгээр цахилгаан станц юм.

Тиймээс манай орны нөхцөлд зөвхөн цахилгаан шүүлтүүрийн нарийн ширхэгтэй үнсийг ашиглах боломжтой. Бусад төрлийн үнсийг бетон зуурмагт ашиглаж болохгүй гэдгийг Шинжлэх Ухааны Академаас анхааруулж байна.  

Харин  дөрөвдүгээр цахилгаан станцын үнсний цацраг нь бүтээгдэхүүн болсныхоо дараа хүнд хор нөлөө үзүүлэхгүй гэдгийг ШУА-ын Хими, Хими-Технологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, ШУ-ны доктор академич Ж.Тэмүүжин хэллээ.


Нарийн ширхэгтэй үнсийг бетон зуурмагт ашиглана  
Үзсэн: 1380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй