Жоржиа мужаас сонгогдсон ардчилсан намын конгрессмэн, АНУ дах иргэний эрхийн төлөө нэртэй тэмцэгч Жон Льюис Америкийн тусгай албадын тухай мэдээллийг ил болгосон Эдвард Сноуденийг энх тайвны төлөө тэмцэгч, энэтхэгчүүдийн оюун санааны удирдагч Махатма Ганди-тай зүйрлэжээ. “Хэрвээ ямар нэг зүйл буруу, шударга бус гэж итгэж байгаа бол, бас уламжлал, ёс заншил, муу хуулийн эсрэгээр хөдлөхийг хүсч байгаа бол танд хүн чанар байна гэсэн үг гэж Америкийн зохиолч, боолчлолын эсрэг үзэлтэн Генри Дэвид Торо, Махатма Ганди зэрэг олон мэргэд хүчирхийллийн эсрэг сургаал номдоо сургасан байдаг. Тийм хуулиудын эсрэг явж, түүнийхээ төлөө төлөөс төлөх эрх танд бий” гэж Льюисын хэлснийг Оросын РИА Новости агентлаг иш татжээ. “Намайг 60-аад оны үед 40 удаа баривчилж байсан. Конгресст сонгогдсоноос маань хойш л гэхэд 4 удаа баривчилсан. Заримдаа хүн чанарынхаа хэлж тушааснаар явах хэрэгтэй байдаг” гэж конгрессийн гишүүн ярьсан байна. Интернэт болон хүмүүсийн утасны яриаг хянадаг хөтөлбөрийн санхүүжилтийг хасах тухай хуулийн нэмэлтийг батлахыг дэмжиж, Цагаан ордны байр суурьтай харшилсан санал хураалгасан Ардчилсан намын тоотой хэдхэн конгрессмэний нэг нь Льюис байсан юм. Уг нэмэлтийг Конгрессоор батлахад ердөө долоохон санал дутсан юм. Льюисээс ялгаатай нь Америкийн конгрессийн нэг ч гишүүн Сноуденд талтай ханддаггүй. Олонхи нь түүнийг “урвагч” гэж цоллож байгаа юм.
Л.Пүрэвдолгор
| Сноудэныг Махатма Гандитай зүйрлэв | ||
| Үзсэн: 1126 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.