Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээний хэрэгжилт сайн байгааг мэргэжилтнүүд хэллээ. Энэ оны хоёрдугаар сараас эхлэн эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бий болсон. Үүнээс хойш улсын хэмжээнд 4000 гаруй иргэн эвлэрүүлэн зуучлалд ханджээ. Өнөөдрийн байлаар анхан шатын 33 шүүхэд 40 гаруй эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт иргэд хандан маргаанаа шийдүүлсэнээр шүүхийн ачаалал төдий чинээ багасч байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Дээрх иргэдийн талаас илүү нь хэрэг маргаанаа шийдүүлсэн гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлалын асуудал хариуцсан реферунт Р.Ичинхорлоо хэлж байна.
| Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээнд 4000 иргэн ханджээ | ||
| Үзсэн: 1242 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.