Шууд Chart

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно

2014-12-02 13:54:07

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуулийн дагуу нийслэл ирэх оны оныхоо төсвийг иргэдийн оролцоотой боловсруулж  төслийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хоёр хэлэлцүүлгээр хэлэлцэж, батлахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу төсвийн эхний хэлэлцүүлгийг Нийслэлийн ИТХ-ын 11 дүгээр сарын 27-ны өдрийн ээлжит хуралдаанаар хийж, нийслэлийн ИТХ-ын хороод, намын бүлгүүдээр хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна.

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ сарын 4-ний өдөр хийх бөгөөд төсвийн төсөлтэй хамтатган нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, нийслэлийн өмчөөс 2015 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах, Өмчийн концессын зүйлийн жагаалт, 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлэг энэ долоо хоногт болно  
Үзсэн: 1103 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй