Шууд Chart

Татварынхны үр дүнгийн урамшуулал гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө авсан асуудлыг шалгахаар болов

2014-12-02 15:36:28

Өнгөрсөн сард татварын зарим байгууллагууд үр дүнгийн урамшуулал нэрийдлээр их хэмжээний мөнгийг хуурамчаар олгож байсан нь ил болсон. Тодруулбал, зарим аймаг, дүүргийн Засаг дарга, Татварын хэлтсийн даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, урамшуулал олгосон нь Төсвийн тухай болон Татварын тухай хуулийг зөрчиж байсан нь тогтоогдсон юм. Тиймээс  Сангийн яамнаас Татварын ерөнхий газарт үүрэг, чиглэл өгч орон нутгийн төсвийн хөрөнгөөс татварын албаныханд олгосон урамшууллыг хүчингүй болгон орон нутгийн санд буцаан төвлөрүүлэх, урамшуулал авсан албан тушаалтанд хариуцлага тооцохыг даалгасан билээ.

Харин өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр дээрх асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулахаар тогтжээ. Ийнхүү татварын ажилтнуудын үр дүнгийн урамшуулал авсан талаарх асуудлыг нарийвчлэн судлахыг УИХ-ын дарга З.Энхболд байнгын хороонд даалгасан юм.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Татварынхны үр дүнгийн урамшуулал гэх нэрийдлээр их хэмжээний мөнгө авсан асуудлыг шалгахаар болов   
Үзсэн: 1959 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2014-12-02 16:52
Baaxan AAN xaalgiin bariylj dansiig n xaaj baij toloblogooogg bielyylj mongo tobloryylsen gej xymyys yarj bsan ynen uu
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2014-12-02 16:30
бид татвар төлөөд л дарга нар шат шатандаа өөр өөр нэрээр идээд л манай улс ч бужигнаж байна даа. удахгүй шар арьстай л болохоос яг африкийн хэдэн хар шиг болох нь ээ

Бидэнтэй нэгдээрэй