Шууд Chart

Нүүрсний экспорт өсчээ

2014-12-02 17:13:25

Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуунсухайт боомтоор 11 дүгээр сард экспортод гарсан нүүрсний хэмжээ өнгөрөгч 10 дугаар сарынхаас эрс нэмэгдсэн гэдгийг албаныхан мэдээлж байна.

Тухайлбал, өнгөрөгч аравдугаар сард Шивээхүрэнгийн боомтоор 10 мянга гаруй машин 531.7 мянган тонн нүүрс хилээр нэвтрүүлжээ. Харин 11 дүгээр сард 20 мянга гаруй машин 927 мянган тонн нүүрс экспортолсон нь өмнөх сараасаа бараг хоёр дахин өссөн үзүүлэлт болсон байна. Харин Гашуунсухайтын боомтоор өнгөрөгч аравдугаар сард 7482 машин 827 мянган тонн нүүрс экспортлосон бол 11 дүгээр сард 10230 машин нэг сая 119 мянган тонн нүүрс экспортонд гаргаж өнгөрөгч сараас 26 хувиар өссөн экспорт хийжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Нүүрсний экспорт өсчээ  
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй