Шууд Chart

Сэнкаку аралтай холбоотой маргаан үргэлжилсээр

2013-08-08 16:43:20

Хятад, Японы маргааны гол талбар болох арлуудын орчмоор Хятадын усан онгоцууд нэвтрэн орсон байна. Үүнтэй холбогдолтойгоор Япон улс Хятадын элчин сайдыг дууджээ. Лхагва гарагт Хятадын усан онгоцууд маргаантай Сенкаку арлуудын ойролцоо үзэгдэж, өглөө болтол байсан гэж Японы гадаад яамны мэдэгдэлд тэмдэглэсэн байна. Өнгөрсөн жил эдгээр арлуудаас болж тус 2 улсын харилцаа хурцадмал түвшинд байсан юм. Маргаан одоо ч эцэслэгдээгүй байгаа. Хятад, Япон хоёр улсын дундах харъяалалтай Сенкаку буюу Хятадуудын нэрлэснээр Дяоюйдао арлуудын асуудлаархи маргаан 1970-аад оны эхэн үеэс эхэлж, өнгөрөгч 2012 оны дундуур онцгой хурцадсан юм. Тэдгээр арлыг Японы Засгийн газар хувь эздээс нь худалдаж авч байгаагаа зарласан нь байдлыг улам хүндрүүлж, хариуд нь Хятад улс уг арлуудыг ямар ч аргаар болов өөртөө авч үлдэхэд бэлэн гэж мэдэгдсэн юм.

Л.Пүрэвдолгор

 

Сэнкаку аралтай холбоотой маргаан үргэлжилсээр  
Үзсэн: 1081 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй