Шоколад эсвэл какао тогтмол хэрэглэвэл ахимаг насны хүмүүсийн ой ухаан сайжирдаг байна. Харвардын их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар өдөрт хоёр аяга какаоны найрлагатай унд ууснаар тархины цусны эргэлтийг идэвхжүүлж, цаашлаад ой ухаан сайжрахад нөлөөлдөг аж. Дунджаар 63 настай 60 хүн дээр хийсэн Америк эрдэмтдийн энэ судалгаа урт настай дүгнэлт хийхэд хэт өнгөц гэж Их Британи улсын Альцгеймерийн буюу зөнөх өвчтэй хүмүүсийн нийгэмлэг дүгнэжээ. Мөн Америк эрдэмтдийн судалгааны дүн нь мартамхай болж байгаа хүмүүст, ер нь бүх л өндөр настнуудад итгэл найдвар төрүүлж байгааг тус нийгэмлэг сайшаасан байна. Ой санамжинд какао хэрхэн нөлөөлдгийг судлах судалгаа дуусаагүй үргэлжилж байгаа ажээ.
Л.Пүрэвдолгор
| Шоколад, какао зэрэг нь ой санамжийг сэргээдэг | ||
| Үзсэн: 1420 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.