
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр энэ онд нийтдээ 518.7 мянган тонн үр тариа, үүнээс 489.4 мянган тонн буудай, 164.0 мянган тонн төмс, 102.2 мянган тонн хүнсний ногоо, 51.7 мянган тонн тосны ургамал, 40.3 мянган тонн тэжээлийн ургамал буюу нэгжээс 16.6 цн үр тариа, үүнээс 16.9 цн улаанбуудай, 123.2 цн төмс, 122.9 цн хүнсний ногоо, 24.5 цн тэжээлийн ургамал, 6.4 цн тосны ургамал тус тус хураан авчээ.
Түүнчлэн импортоор 6.6 мянган тонн элит болон 1 дүгээр репродукцын үр нийлүүлж үрийн чанар хангамжийг сайжруулсаны зэрэгцээ Дархан 144, Дархан 34 сортын 65 тонн элит үрийг Яам худалдан авч эрх бүхий аж ахуйн нэгжид гэрээгээр олгож үржүүлгийн ажлыг эхлүүлжээ. Мөн тариаланчдад учирч буй санхүүгийн дарамтыг хөнгөлөх, технологийн ажилбаруудыг хугацаанд нь гүйцэтгэх зорилгоор зөвхөн 2014 онд шатахуун, үр, ургамал хамгаалалын бодис, бордоо, техник тоног төхөөрөмжийн нийлүүлэлтэд нийтдээ 20.4 тэрбум төгрөгийн санхүүгийн хөнгөлөлт, дэмжлэг үзүүлсэн байна.
Энэ онд 518 мянган тонн үр тариа хураажээ | ||
Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.