Шууд Chart

Энэ жил 80 сая толгой мал өвөлжинө

2014-12-03 14:59:21

Энэ жил улсын хэмжээнд нийт 142.5 мянган малчин өрхөд 49.5 сая, хонин толгойд шилжүүлснээр 80.8 сая толгой мал өвөлжих бөгөөд малчид зун, намрын отор нүүдлийг сайн зохион байгуулснаар нийт малын 93.8 хувь нь дундаас дээш тарга хүч авсан гэдгийг өнөөдөр Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Өвөл, хаврын бэлчээрийн даацын судалгаагаар нийт нутгийн 76.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 23.5 хувь нь хүрэлцээ муутайгаас орон нутгууд отор хийж өвөлжих өрх, малын тоог тохиролцон гэрээ байгуулснаар нийт 17.9 мянган өрхийн 6.6 сая мал отроор өвөлжиж, хаваржихаар зохион байгуулалт хийгджээ. Хадлан бэлтгэлд 5552 дугуйт трактор, 504 хаман боогч, 3170 морин хадуур, тармуур ашиглаж малчдын түвшинд 1.2 сая тн өвс, 22.7 мянган тн сүрэл, 39.2 мянган тн ногоон тэжээл, 29.6 мянган тн үйлдвэрийн тэжээл, 37.4 мянган тн гар тэжээл бэлтгэж, төлөвлөгөөт зорилтыг 93.3 хувиар хангасан байна. Харин Засгийн газрын 241 дугаар тогтоолоор өгсөн аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавар 28.4 мянган тн өвс бэлтгэж 95.8 хувь, 4.0 мянган тн тэжээл  бэлтгэж 35.9 хувь буюу дунджаар 66.2 хувиар биелжээ.
 
Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд бэлчээрийн ургамалд хөнөөл учруулж буй үлийн цагаан оготнотой тэмцэх ажлыг есөн аймгийн 540.0 мянган га талбайд, царцаатай тэмцэх ажлыг дөрвөн аймгийн 112.5 мянган га-д нийт 1.8 тэрбум төгрөгөөр зохион байгуулснаар 652.5 га бэлчээрийг эргэлтэд орууллаа. Иймээс мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг малын тарга хүчний үзлэг, хадлан, тэжээл, бэлчээр, усны хүрэлцээ хангамж, өвс, тэжээл татан авалт, отор нүүдлийн зохион байгуулалт, малчин өрхийн бэлтгэл зэрэг үндсэн үзүүлэлтээр дүгнэхэд улсын хэмжээнд 90.0 хувьтай хангасан дүн гараад байна.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Энэ жил 80 сая толгой мал өвөлжинө  
Үзсэн: 2672 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-12-04 11:47
80 say maltai uls gadnaas zeel avah hereg bna uu taminee
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-12-03 17:52
Mal mal l gex ym ene mal chin du xubiinx bizde

Бидэнтэй нэгдээрэй