
АН, МАН болон бусад нам эвслүүд Засгийн газарт хамтарч ажиллах шийдэрийг гаргаад байгаа билээ. Хамтрах шийдвэр гарсны дараа Засгийн газрын бүтцийн асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй хэмээн үзэж АН-ын бүлгээс гарсан ажлын хэсэг бусад МАН болон бусад намаас гарсан ажлын хэсгүүдтэй уулзсан. Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын бүтцийн асуудлыг өргөн барихаар төлөвлөж байсан хэдий ч МАН шинээр өргөн барих Засгийн газрын бүтцийн асуудлыг зөвшөөрөхгүй байгаа тул уг асуудал хойшлогдсоор байгаа юм.
Харин яг одоо Төрийн ордонд МАН-ын бүлгийн Су.Батболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг АН-ын гишүүдтэй тохиролцохоор дахин уулзалт хийж байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг бид эргэн хүргэнэ.
АН, МАН-ын гишүүд дахин уулзалт хийж байна | ||
Үзсэн: 948 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.