
Хүний амьдралын хамгийн чухал, үргэлж ойлголцож, хүндэлж, хайрлаж байх ёстой хүн бол хань. Гэр бүлийн уур амьсгал тайван, аз жаргалтай, ажил төрөл нь ч бүтэмжтэй байх нь сайхан шүү дээ. Тийм учраас та бүхэндээ гэр бүл доторх харилцаагаа эрүүл байлгах дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.
Эхлээд үзэсгэлэн төгөлдөр, ухаан мэргэн гэргий нарт анхаарах зүйлсийг хүргэж байна.
1.Нөхөр тань таны санаснаар хурдан тушаал дэвшихгүй бол энэ тухай түүнд бүү яриарай. Таны нөхөр хүсэл тэмүүлэлтэй, зорилготой хүн учир өөрөө ч энэ асуудал дээр санаа зовж байгаа. Тийм байхад та нэмж үглэбэл түүнд яршиг болно. Та ядаргаатай санагдаж, тэр ч өөрөө би чадваргүйн болов уу гэж эргэлзэж ч магадгүй. Тийм болохоор нөхрөө тушаал дэвшээсэй гэж бодож байгаа бол өөрийнхөө зүгээс хийж болох зүйлсийг хийж түүнийгээ дэмжээрэй.
2.Ямар ч асуудал гарсан нөхөртөө хэлж байгаарай. Жишээ нь та өөртөө зориулан хадгаламж нээсэн бол энэ тухайгаа хэлэх хэрэгтэй. Мөн таньдаг залуутайгаа аяга кофе уусан байсан ч өөр хэн нэгнийг хэлж буруу сэтгэгдэл төрүүлэхээс нь өмнө өөрөө хэлээрэй.
3.Та нөхрийнхөө хармайнаас юм уу, цүнхнээс нь эмэгтэй хүний зураг олбол юун түрүүнд хардаж болохгүй. Эрчүүд мөрөөдөмтгий байдаг бөгөөд тэр мөрөөдлийнх нь эмэгтэйн зураг байж болно. Тиймээс зургийг харж сайн талаас нь өөртөө тусгаж авч яагаад болохгүй гэж. Нөхөртөө тоглоом шоглоомоор хэлээд өнгөрөх хэрэгтэй.
4.Хүүхдийн хүмүүжлийн тал дээр түүнийг эцгийн хувьд өөрийнхөөрөө хүмүүжүүлэх боломж олгоорой. Хүүгийн чинь ангийн багш дуудаад хүүг чинь ямар хэрэг тарьсныг хэлбэл нөхөртөө заавал хэлэх хэрэгтэй.
Харин одоо хүч чадал, гэр бүлийнхээ өмөг түшиг болсон нөхрүүддээ:
1.Хуримаа хийхээс өмнө хэдэн хүүхэнтэй найзалж байснаа түүнийг сонирхвол л хэлээрэй. Бүгдийг ярьдаг дараа гай л болно. Өнгөрсөн бол өнгөрсөн шүү дээ. Одоо хэнд ч хамаагүй.
2.Ажил дээр чинь бүтэлгүй явдал тохиолдвол хамгийн итгэлтэй хүн болох эхнэртээ хэлээрэй. Сайн эхнэр бүхнийг ойлгоно. Мөн санхүүгийн асуудал чинь хүнд байгаа бол эхнэртээ хэлэх хэрэгтэй. Эхнэр чинь гэртээ суудаг бол мөнгөө ухаалгаар зарцуулж эхэлнэ. Ажил хийдэг бол танд дэмжлэг үзүүлэх болно. Харин санаандгүй байдлаар их орлого олбол эхнэртээ хэлж хамтдаа гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулах хэрэгтэй.
3.Ажил дээр чинь хэн нэгэн эмэгтэй ердийн байдлаас илүү дотно харилцаад байвал эвтэйхнээр зайгаа бариарай. Танд нулимснаасаа үнэтэй итгэлээ өгсөн эхнэр чинь байгаа шүү дээ. Гэр бүлийн гадуур зугаа цэнгэл байж болох ч хамт ажилладаг бүсгүйтэйгээ лав биш. Учир нь та хоёр байнга тааралдах учраас нэг удаагийн харилцаа байж чадахгүй.
4.Эхнэртээ “Би чамд хайртай” гэдэг үгийг хэдийд ч хамаагүй хэлж бай. Олон удаа ингэж хэлэхээсээ бүү төвөгшөөгөөрэй. Гэхдээ үнэн сэтгэлээсээ хэлж байх хэрэгтэй. Таны чин сэтгэлийн хайр эхнэрийг чинь цэцэглүүлэх болно.
За ингээд хамгийн үнэтэй хамтын амьдралаа өдөр бүр аз жаргалтай сэтгэл хангалуун байлгаарай залуусаа. Өөрсдийнхөө бүтээсэн амьдарлын сөрөг муу талыг биш энэ шийдвэрт хүрсэн сэтгэл хөдлөлөөрөө амьдралдаа хандаарай. Ингээд мэдээж эцэст Монголын үрс маш олон болно шүү дээ.
Эрүүл харилцаа-Гэр бүлийн аз жаргалын үндэс | ||
Үзсэн: 4028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.