
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдэхээр хэлэлцэж байна.
Хэлэлцэх асуудлын талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа Шинэ Засгийн газрын бүтцээр 464 орон тоо хэмнэгдэх бөгөөд 13 тэрбум төгрөгийг хэмнэх тооцоо байгаа гээд эдийн засгийн хямралтай байгаа энэ үед төсвийг хэмнэсэн бодлого баримталж Засгийн газрын бүтцийг оруулж ирж байна гэсэн юм. Мөн Монгол Улсын сайд гэсэн орон тоог шинээр буй болгож томоохон хөтөлбөр төслүүдийг хариуцуулах нь зөв гэж үзсэн гэдгээ хэллээ.
Түүнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүнийг:
1/ Монгол Улсын Ерөнхий сайд;
2/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайд;
3/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга;
4/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
5/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад хэргийн сайд;
6/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайд;
7/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хууль зүйн сайд;
8/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Аж үйлдвэрийн сайд;
9/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Батлан хамгаалахын сайд;
10/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайд;
11/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд;
12/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайд;
13/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайд;
14/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайд;
15/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд;
16/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуйн сайд; 17/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд;
18/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрүүл мэнд, спортын сайд; 19/ Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд. байхаар тусгажээ.
Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариулж байна. Шинээр өргөн барьсан Засгийн газрын төрийн захиргааны тогтолцооноос Тахарын албыг хасах саналыг Ерөнхий сайд гаргасан юм. Харин энэ талаар Хууль зүйн сайд үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин “Цагдаагийн байгууллага гэрчийг гэм хэрэгтэнтэй адилхан үзэх хэмжээнд ачааллаа дийлэхгүй байгаа энэ үед Тахарын алба байх ёстой” гэсэн байр суурийг илэрхийлсэн бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат гэрч хохирогчыг хамгаалах бүтэц нь ахицтай шинэ зүйл байсан.Тахарын албаны тухай хуулийг бүхэлд нь хүчингүй болгож болохгүй гээд “Тахарын алба 500 гаруй ажилчинтай үйл ажиллагаа нь жигдрээд явж байсан. Уг албыг татан буулгах нь буруу” хэмээсэн юм.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.
Ч.Сайханбилэг Тахарын албыг татан буулгана гэв | ||
Үзсэн: 1779 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.