Шууд Chart

Гуравдугаар ээлжийн сэтгүүлчид АНУ-д амжилттай суралцаж байна

2013-08-09 09:35:40

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан АНУ-д зохион байгуулж буй англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх нэг сарын хугацаатай сургалтын гурав дахь удаагийн ээлжид Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын 16 сэтгүүлч амжилттай хамрагдан суралцаж эхэллээ.

Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа уг сургалтад өмнө нь Монголын сэтгүүлчдийн хоёр ээлж суралцсан бөгөөд энэ удаагийн гурав дахь ээлжийг оролцуулан нийтдээ Монголын 50 орчим сэтгүүлчийг хамруулаад байна.
 
Сэтгүүлчид 2013 оны наймдугаар сарын 3-наас есдүгээр сарын 4 хүртэл бүтэн нэг сарын хугацаанд АНУ-д суралцаж, хэвлэл мэдээллийн мэргэжлийн чиглэлээр англи хэл эзэмшиж, Америкийн хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллага болох CNN, NBC, Washington Post зэрэг байгууллагад дадлага хийж мэдлэг боловсролоо дээшлүүлэх юм. Мөн дэлхийн 50 орчим орноос ирсэн мэргэжил нэгт сэтгүүлчидтэй нэг анги танхимд суралцаж байна. Олон улсын боловсролын Америк дахь консул нь АНУ-ын Вашингтон хотод байрлах олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн 40 улсад салбартай, мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх уриатай ажилладаг юм.
 

Тус байгууллага нь жилд ойролцоогоор гадаадын 3500 гаруй иргэнийг сургалтад хамруулж, 1500 орчим Америк оюутнуудыг бусад оронд суралцуулдаг ажээ.


Гуравдугаар ээлжийн сэтгүүлчид АНУ-д амжилттай суралцаж байна  
Үзсэн: 1126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй