“Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэрт яагаад гал гарсныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Гагнуур хийж байх үед оч үсэрснээс үүдэн гал гарсан гэх урьдчилсан таамаг байгаа юм байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын онцгой байдлын албаныхан одоо газар дээр нь ажиллаж байгаа юм. Компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг бид утсаар тодруулахад тодорхой хариулт хэлсэнгүй. Шинжилгээний баг дүнгээ гаргасны дараа мэдээлэл өгнө гэж “Оюутолгой” компанийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Ганзориг хэллээ.
Сануулахад, "Оюутолгой" компанийн баяжуулах үйлдвэрт өчигдөр 17:00 цагийн орчим гал гарсан юм. Гал дээврээсээ гарч байсан гэдгийг зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Одоогоор хохиролын хэмжээ гараагүй байна.
| Оюутолгойн үйлдвэр дээврээсээ шатжээ | ||
| Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.