Шууд Chart

Байнгын хороо Засгийн газрын бүтцийг дэмжлээ

2014-12-04 14:02:01

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж Ерөнхий сайдын УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүдийг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтцийн талаар танилцуулсан юм. Үүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж саналаа хэлсэн. Энэ үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх үүднээс УИХ-д суудалтай намууд нэгдэж чадсан гэдгийг хэлсэн юм.
 
Мөн Ерөнхий сайд төрийн захиргааны тогтолцооны талаар танилцуулсан. Ингэхдээ Тахарын Ерөнхий газар зэрэг зарим газруудыг хасахаар болсон юм. Энэ талаар гишүүд Ерөнхий сайдаас эсрэг байр суурьтай буйгаа илэрхийлж М.Батчимэг болон Д.Эрдэнэбат нарын гишүүд Тахарын алба, Хилийн боомтын газрыг татан буулгах асуудлаа татаж авахыг Ерөнхий сайдаас хүсч буйгаа хэлсэн юм. Үүнээс гадна Үндсэн хуульд парламентын засаглалаа бэхжүүлэх өөрчлөлтийг хийх шаардлагатай байна гэдгийг зарим гишүүд дурдаж байлаа. Мөн Эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах асуудал нь намаас илүү улс эх орны нэн тэргүүний асуудал гэдгийг ч хэлж байсан юм.
 
Ингээд хуралдааны төгсгөлд гишүүдээс Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай асуудлыг үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Засгийн газрын асуудлыг үдээс хойш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Байнгын хороо Засгийн газрын бүтцийг дэмжлээ  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй