Шууд Chart

Чуулганаар бүтцийн асуудлыг хэлэлцэж байна

2014-12-04 15:34:17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн асуудлыг хэлэлцэж эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуулийн төслийг танилцуулсан бол Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Р.Гончигдорж танилцуулсан юм.

Үүний дараа гишүүд байнгын хороо болон Ерөнхий сайдаас асуулт асууж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Намууд зөвшилцөж байж хамтарч байгаа гэж ярьсан хэрнээ одоо ингээд Засгийн газарт суудлаа хувааж авахад маргаан дагуулж байна. Тухайлбал, Шадар сайдын суудлыг манай эвсэлд өгнө гэвэл МАН хаягдана, МАН-д өгнө гэвэл эвслийн бүлэг хаягдана. Тэгэхээр энэ асуудлыг яаж шийдэх вэ” гэсэн юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Намууд хувь хувиа бодож зөвшилцөөгүй, мөн Засгийн газрын бүтцийн асуудлыг Ерөнхий сайд хуулийн дагуу бүрэн эрхийнхээ хүрээнд өргөн барьсан” гэсэн юм.
 
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн төсөв хэмнэх тухай ярьж байсан хэрнээ Засгийн газрын бүтцийг илүү данхайлгаж өргөн барьсныг эсэргүүцэж байна гэдгээ хэллээ. Мөн Тавантолгойг хувьчлах асуудлыг ярьж эхлээд байгаа нь буруу гэсэн юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгой болон Тавантолгойн асуудлаарх бүх мэдээллийг УИХ-д танилцуулж байж шийднэ гэлээ.
 
Гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Чуулганаар бүтцийн асуудлыг хэлэлцэж байна  
Үзсэн: 1133 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-12-04 18:46
baasan hyy heryyl hagaral yrhaa boliochee

Бидэнтэй нэгдээрэй