Шууд Chart

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав

2014-12-05 12:17:18

УИХ-ын өнөөдрийн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд “Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай” Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг хуулийн төслийг чуулганы 2014 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүд асуулт асууж, саналаа хэлсэн юм. Иймээс холбогдох байнгын хорооны саналаар хэлэлцээрийг соёрхон батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь нь дэмжлээ. Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонсов.
 
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооноос зарчмын зөрүүтэй нэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг батлах санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 76.7 хувийн саналаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, хуулийг ердийн журмаар мөрдөхөөр болов.
 
Үүний дараа Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 65.9 хувь нь, Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг 64.4 хувь нь дэмжиж, эдгээр хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс дагаж мөрдөхөөр тогтлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-12-06 21:40
хуулийх нь тодорхой дэлгэрэнгүй өөрчлөлт нийтлээч

Бидэнтэй нэгдээрэй