Шууд Chart

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлав

2014-12-05 12:21:13

УИХ-аар дөнгөж сая Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улс орны эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамруулан Засгийн газраас санаачлан боловсруулсан уг хуулийн төслөөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасан харилцан тохиролцсон болон шинжээчийн тогтоосон зах зээлийн үнийг тодорхой хувиар бууруулан доод үнийг тогтоохоор зохицуулжээ.

Мөн дуудлага худалдааны үнэ тогтоох аргачлалыг тодорхой ойлгомжтой болгож, үл хөдлөх эд хөрөнгийн анхны болон хоёр дахь дуудлага худалдааны үнийн доод хэмжээг тодорхой зааж зохицуулахаар тусгасан байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс асуулт, зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хорооны саналын томъёоллоор хуулийн төслийг батлах санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 56.5 хувь нь дэмжсэнээр Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

 
 
 

Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлав   
Үзсэн: 1044 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.194.113.xxx [203.194.113.xxx] 2014-12-05 12:37
Шарга морьт зусланд цэвэр агаарт харуул хамгаалалттай, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 душтэй, дулаан гражтай, цэвэр тохилог 1 ба 2 өрөө байруудыг 5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Төлбөрийг сар сараар нь авна.Утас: 99118457,91190055

Бидэнтэй нэгдээрэй