Тахарын албыг татан буулгавал шүүхийн аюулгүй байдал алдагдана гэж холбогдох албаныхан хэллээ.
Засгийн газрын шинэ бүтэц, бүрэлдэхүүний талаарх төсөлд Тахарын албыг татан буулгах асуудал багтсан. Хэрэв Тахарын албыг татан буулгавал 600 албан хаагч хаана яаж хувирлагдах нь тодорхойгүй. Дийлэнх албан хаагч ажилгүй болж магадгүйг холбогдох албаныхан мэдээллээ.
Тэгвэл энэ албыг татан буулгавал шүүх байгууллагыг төрөөс хамгаалж чадахгүйд хүрч, гэрч хохирогч нарын эрх зөрчигдөнө гэж Тахарын ерөнхий газрын дэд дарга Хууль зүйн ухааны доктор Б.Батзориг мэдээллээ.
| 600 албан хаагч хаачих нь тодорхойгүй | ||
| Үзсэн: 846 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.