
УИХ дахь АН-ын бүлэг дөнгөж сая хуралдаж дууслаа. Гэвч хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэнгүй.
Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар бүлгийн шинэ даргын талаар хэлэлцэнэ хэмээн мэдэгдэж байсан юм. Учир нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат шинэ Засгийн газрын Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшээд байгаа билээ.
Хуралдааны дараа энэ талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас тодруулахад “Одоохондоо бүлгийн шинэ даргын талаар хэлэлцэх болоогүй байна. Эхний асуудал шийдэгдсэний дараа яригдана” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, бүлгийн дарга Д.Эрдэнэбатыг сайдаар томилох шийдвэр УИХ-аар эцэслэн гарсны дараа түүний оронд бүлгийн даргаар томилох хүнийг хэлэлцэх ажээ.
Д.Эрдэнэбат: Шинэ бүлгийн даргын асуудлыг хэлэлцэх болоогүй байна | ||
Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.