Шууд Chart

Дэд бүтцээ сайжруулахыг уриаллаа

2014-12-08 13:29:11

Дэд бүтэц, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулахгүй бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил орлоготой болж чадахгүй гэж тэдний төлөөлөл хэллээ. 

Тодруулбал, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбооны дэргэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд бэлтгэх, чадавхжуулах сургалтын төв байгуулсан байна.

Гэтэл энэ сургалтын төв бүтэн жил үйл ажиллагаа явуулсан ч гурван хүнийг л ажлын байртай болгожээ. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саадгүй болгох зэргээр суурь нөхцөлийг нь бүрдүүлээд өгвөл, тэд өөрт тохирсон ажлаа хэнээс ч дутахгүй хийнэ гэж тус холбооны ажилтан З.Болормаа ярилаа.


Дэд бүтцээ сайжруулахыг уриаллаа   
Үзсэн: 621 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй