Мал тоолох уламжлалт аргыг сэргээх хэрэгтэй гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна. Үндэсний статистикийн хорооноос орон даяар мал тооллогыг жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр, өвлийн идэш бэлтгэж дууссаны дараагаар зохион байгуулдаг билээ.
Тэгвэл энэ жилийн мал тооллого өчигдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 17-ны өдөр өндөрлөнө. Тооллогын бэлтгэлээ ч бүрэн хангасан гэдгээ Статитикийн үндэсний хороо мэдээлсэн юм.
Гэхдээ сүүлийн жилүүдэд улсаас олгох мөнгөн урамшуулал авахын тулд малаа илүү хэлж тоолуулах хандлагатай болсон байна.
Тиймээс малчин өрх бүрийн хотонд нь очиж тоолдог байсан хуучин тогтолцоонд шилжих нь зүйтэй. Цаашид тэр тогтолцоонд шилжинэ гэж Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Алтангэрэл ярилаа.
| Мал тоолох уламжлалт аргыг сэргээнэ | ||
| Үзсэн: 1468 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.