Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийт хорин асуудал хэлэлцэж,мөн цаг үеийн асуудлаар буюу эдийн засгийн нөхцөл байдал, валютын ханшийн өөрчлөлтийн талаар Засгийн газар дээр нэгдсэн дүгнэлттэй болохын тулд мэдээлэл солилцоно.
Хэлэлцэж байгаа зарим асуудлыг тодорхой хэлвэл ,Төрийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн төсөл, Зарим компанийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төсөл, холбогдох 3 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэргийг хэлэлцэж байна.
Өчигдөр Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг ханшийн өсөлтийн талаар Засгийн газарт нэгдсэн дүгнэлтэнд хүрсний дараагаар асуудлыг шийдвэрлэх бодлогыг тодорхой болгоно гэж мэдээлсэн. байна. Гэхдээ хуралдааны талаар албан ёсоор мэдээлэл өгөхгүй гэсэн байна.
| Засгийн газар хуралдаж байна | ||
| Үзсэн: 4625 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.