Шууд Chart

Г.Шийлэгдамба сайдын тамгаа гардаж авлаа

2014-12-10 11:46:22

УИХ-ын нэгдсэн чуулганаар Эрүүл мэнд, спортын сайдаар Г.Шийлэгдамба томилогдсон билээ. Үүнтэй холбоотойгоор шинэ томилогдсон сайдад тамга гардуулан өгөх үйл ажиллагаа Эрүүл мэнд, спортын яамнаа боллоо. Сайдын тамгыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.  

Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал тамгаа хүлээлгэн өгөхдөө, "Тантай хамтран ажиллах мэргэжлийн баг энд бэлэн байгаа. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт амжилттай байгаа. Хуучнаа амжилттай гүйцээж шинээр олон ажил сэдэж хийгээрэй” хэмээгээд Эрүүл мэндийн салбарын 2013-2014 оны ажлын тайланг гардуулан өгсөн юм. Шинэ сайд Г.Шийлэгдамба ч эрүүл мэндийн салбарын хөгжлийн төлөө бүхий л бололцоог ашиглан зүтгэх болно гэдгээ илэрхийлээд ялангуяа эмч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд түлхүү анхаарна гэв. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Шийлэгдамба сайдын тамгаа гардаж авлаа  
Үзсэн: 1088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй