Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр буюу Шастины нэрэмжит Төв эмнэлгийн баруун талд барьж байсан барилга дээрээс зуурмаг шахагч унаж, 12 настай охин амиа алдсан хэрэг жилийн өмнө гарсан билээ. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд өнгөрсөн долоодугаар сард болж, буруутай этгээдүүдэд 1-2 жилийн хорих ял оноосон.
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн талийгаач охины аав, ээж давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа. Тэдний гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүх авч хэлэлцээд өмгөөлөгч нь байхгүй гэсэн шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаажээ. Харин саатуулагдаад байсан этгээдүүдийг батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан байна.
.jpg)
| Б.Есүгэн охины аминд хүрсэн этгээдүүд гадуур шалгагдана | ||
| Үзсэн: 1361 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.