
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан төлөөлөгч Юуко Киношитаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр 2014 оны төсвийн байдал, ирэх оны төсвийн төлөв, өрийн удирдлагын асуудлаар харилцан санал солилцлоо. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2014 оны төсөвт тодотгол хийнэ. Мөн 2015 оны төсвийн багцад өөрчлөлт орно. Бид аль болох төсвийн тэлэлтийг зогсоох бодлого барьж буй. Зарим хөөсөрсөн зүйлд анхаарна” гэдгийг энэ үеэр танилцуулсан юм.
2015 оны төсвийн багцад өөрчлөлт орохыг танилцуулав | ||
Үзсэн: 1310 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.