Төр хувийн хэвшлийн оролцоотойгоор Монголдоо эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчилдэг болно гэж салбарын яамнаас мэдэгдлээ. Манай улсад оношилж, эмчилж чадахгүй байгаа 30 гаруй төрлийн өвчин бий гэсэн судалгаа байдаг. Үүнийг Монголдоо эмчлэхийн тулд технологийн шинэчлэл хийх шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.
Харин ингэхдээ, төр хувийн хэвшлийн оролцоотойгоор хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж нэвтрүүлэх хэрэгтэй гэж Эрүүл мэнд, спортын яамны Оношлогоо эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од ярилаа. Энэ онд Эрүүл мэндийн салбар 22 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж, таван төрлийн шинэ эмчилгээний аргыг нэвтрүүлсэн байна. Харин ирэх онд энэ тоо өсөх үү. Энэ тухай дэлгэрэнгүй ярилцлагыг оройн 18:00 цагаас нэвтрэх "Тусгал" мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч сонсоорой.
| Манай улс оношилж, эмчилж чадахгүй 30 гаруй төрлийн өвчин бий | ||
| Үзсэн: 2550 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.