Булган аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн Засаг даргын санаачилсан “Шинэ Булган” хөтөлбөрийн хэрэгжилтийг “хангалттай сайн” гэж дүгнэлээ. Хөтөлбөрийн хүрээнд аймаг, орон нутгийн ирээдүйд чиглэсэн хөрөнгө оруулалтад нэлээд анхаарч ажиллаж байна.
Тухайлбал, иргэдийн шинэ суурьшлын бүсэд таатай амьдрах, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг хангаж цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны байгууламжийг барих, Булган сум доторх зам талбайг сайжруулах, тохижуулах, орон сууц барих зэрэг ажлыг бодлогоор дэмжин хэрэгжүүлж байна гэж тус аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгийн дарга н.Батжаргал ярилаа.
| Булганы Засаг дарга иргэдээсээ "сайн дүн" авлаа | ||
| Үзсэн: 853 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.