Шууд Chart

Дундговь аймагт “Талхны баяр” зохион байгуулав

2014-12-11 17:08:05

Дундговь аймгийн  “Мандалговь-Хүнс” компанийн хамт олон аймагтаа анх удаа “Талхны баяр” зохион байгууллаа. Энэ баярын үеэр 40 гаруй нэрийн талх, талхан бүтээгдэхүүн болон эмчилгээ сувилгааны хоол тэжээлд зориулсан найман төрлийн талхыг Дундговь аймгийн хэрэглэгч олонд танилцууллаа.  

Мөн гоньдтой, луувантай, олон үрийн гээд амт, үнэр, хэмжээ хэлбэр нь өөр өөр  хар, цагаан талх, нарийн боовны амталгаат худалдаа хийжээ. Түүнчлэн Францын алдарт технологиор хийсэн “Багет”, зочид буудал, рестораны өглөөний зоогт зориулан савласан төрөл бүрийн амттан, цөцгий, зайдас зэрэг хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүнийхээ орц, найрлага, илчлэг, эмчилгээ сувилгааны ач холбогдлыг танилцууллаа гэж “Мандалговь - Хүнс” компаний ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан н.Мягмар хэллээ. 


Дундговь аймагт “Талхны баяр” зохион байгуулав   
Үзсэн: 1128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй