Шууд Chart

Мэргэжилтнүүдийг харилцан томилж ажиллуулахаар тохиролцов

2014-12-16 11:05:18

Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх албан ёсны найм дахь удаагийн уулзалт энэ сарын 11-12-ны өдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо боллоо. Уулзалтад ОХУ-ын Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний албаны дарга А.В.Фролов, Монголын талаас Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Д.Цогт-Очир нар багаа тэргүүлэн оролцов.

Талууд уулзалтын үеэр Улаанбаатар хотноо 2012 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан албан ёсны долоодугаар уулзалтын үр дүнгийн талаар харилцан ярилцлаа. Санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан хөтөлбөрт тусгагдсан зарим заалтууд бүрэн хэрэгжиж чадаагүйг тэмдэглээд, цаашид мэргэжилтнүүдийг харилцан томилж ажиллуулах, хамтран төсөл хэрэгжүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Мөн хоёр улсын Цаг уур, орчны шинжилгээний газар 2015-2016 онд хамтран ажиллах хөтөлбөрийг хэлэлцэж, уур амьсгалын үйлчилгээ ба орчны хяналт шинжилгээ, цаг агаарт зориудаар нөлөөлөх, харилцаа холбоо болон ус цаг уурын мэдээллийн солилцоо, боловсон хүчнийг бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Мэргэжилтнүүдийг харилцан томилж ажиллуулахаар тохиролцов  
Үзсэн: 1412 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй