Шууд Chart

Нийслэл ирэх онд 57 тэрбум төгрөг хэмнэнэ

2014-12-16 16:41:59

Ирэх онд нийслэл 57 тэрбум төгрөг хэмнэнэ гэж Засаг даргын орлогч мэдэгдлээ. Нийслэлийн ирэх оны орон нутгийн төсөвт нийт 540.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, 320 тэрбум төгрөгийн урсгал зардлыг санхүүжүүлэхээр болжээ. Мөн 180 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, соёл, биеийн тамир, хүүхэд хөгжил, газрын харилцаа, кадастрын үйлчилгээний зардалд нийт 283 тэрбум төгрөг зарцуулна. Түүнчлэн ирэх онд нийслэл 57 тэрбум төгрөг хэмнэнэ гэж  Нийслэлийн засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа мэдэгдлээ.
 


Нийслэл ирэх онд 57 тэрбум төгрөг хэмнэнэ  
Үзсэн: 882 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй