Сар бүр төлдөг орон сууцны төлбөрт орон сууцны даатгалын мөнгө гэх 500-1500 төгрөг багтсан байдаг. Орон сууцны эзэнтэй гэрээ хийгээгүй байж энэ мөнгийг хурааж авах нь хууль бус үйлдэл юм гэсэн гомдол "Хурд" агентлагт ирсэн.
Энэ дагуу бид иргэдээс тодруулахад, үнэхээр айлуудын сар бүр төлдөг орон сууцны төлбөртэй хамт даатгалын мөнгө гэж хураадаг байна.
Гэвч энэ талаар аль нэг байгууллагатай гэрээ хийгээгүй учраас хэнд ямар учиртай мөнгө төлж байгаагаа мэдэхгүй гэдгээ орон сууцны иргэд хэллээ.
| Иргэд хэнд мөнгө төлж байгаагаа мэдэхгүй байна | ||
| Үзсэн: 2515 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.